ТВ-50: Цуврал тэмцээн волейболоор эхлэв

Хуучирсан мэдээ: 2017.05.03-нд нийтлэгдсэн

ТВ-50: Цуврал тэмцээн волейболоор эхлэв

Монгол улсад ТВ-н салбар үүсч хөгжсөний 50 жилийн ой 2017 онд тохиож байна. Энэ түүхт ойн хүрээнд МҮОНРТ-ээс олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна. Спортын цуврал тэмцээнүүдийн нээлтийн тэмцээн болох волейболын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд /2017.04.29-30/ Спортын төв ордны "А" зааланд амжилттай болж өнгөрлөө. 22 баг өрсөлдсөн эл тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Хэвлэлийн төлөөлөгчдийн баг тэргүүлж, Монцамэ агентлаг, МҮОНРТ-ийн баг мөнгө, хүрэл медаль хүртэв. Харин эмэгтэйчүүдийнхэд МҮОНРТ-ийн волейболчид аварга болж, “Боловсрол суваг” телевиз, “GoGo” агентлагийнхан удаалав.

Шилдэг тамирчнаар эрэгтэйчүүдээс Б.Энхболд (Хэвлэлийн төлөөлөгчдийн баг), эмэгтэйчүүдээс Д.Батцэцэг (gogo.mn) нар шалгарлаа.

Сонирхуулахад, Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний 50 жилийн ойн хүрээнд ирэх зургадугаар сард сагсан бөмбөг, есдүгээр сард марафон гүйлтийн тэмцээн зохиохоор төлөвлөжээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж