Ардчилсан нам Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ бүртгэх ажил 09.00 цагт эхэлж 13.40 цагт дууслаа.
Энэ хугацаанд нийт зургаан нэр дэвшигч бүртгүүллээ.
Тодруулбал УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, Х.Баттулга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав, Б.Жаргалсайхан нар бүртгүүлэв.
Харин Хотын дарга асан Э.Бат-Үүл Ерөнхнийлөгчид нэр дэвшинэ гэдгээ урьдчилж мэдэгдэж байсан ч бүртгүүлсэнгүй.
Мөн нийтлэлч Баабар буюу Б.Батбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ “Би-үл оролцогч, Би-идэвхитэй оролцогч” нэртэй нийтлэлээрээ дөнгөж сая дамжуулан илэрхийллээ.
Яг одоо Ардчилсан намын байрны гадаа Э.Бат-Үүлийг эсэргүүцсэн жагсаал болж байна. Тэд “Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж орох оронгүй болсон” гэх уриа лоозон барьжээ.
Ардчилсан нам Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөх гишүүдээ өнөөдөр 10.00 цагаас эхлэн бүртгэсэн бөгөөд 13.00 цагт бүртгэлийн хугацаа дууссан тул дахин нэр дэвших хүсэлтийг хүлээж авахгүй гэв.
Сануулахад: Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнээ нийт гишүүдийнхээ саналаар тодруулна гэдгээ мэдэгдсэн. Тиймээс өнөөдөр нэр дэвшигчид бүртгүүлж, маргааш нийт гишүүдийн дунд дотоод санал асуулга явагдах юм. Олонхын санал авсан нэр дэвшигчийг тадвугаар сарын 6-нд болох наймдугаар Их хурлаар баталгаажуулах юм.
Т.ДАВААНЯМ