Төв аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс Нийгмийн даатгалын салбарын ажилчдын чадавхыг бэхжүүлэх “Шинрай” төслийн хүрээнд “Төрийн үйлчилгээн дэх үйлчилгээний чадавхыг дээшлүүлэх нь” сэдвээр Япон улсаас Сугаяа Масами мэргэжилтэн урьж сургалт зохион байгуулсан байна. Сургалтад Төв аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтнүүд хамрагдлаа.
Төрийн үйлчилгээг иргэд даатгуулагчдад хүртээмжтэй хүргэх, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх,тасралтгүй сайжруулалт хийх, хувь хүний чадвар, багийн ажиллагаа, төрийн албан хаагчийн манлайлал зэрэг агуулгын хүрээнд төв орон нутгийн байцаагчдыг чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулан ажиллаж байна. Энэ жил Эрүүл мэнд, нийгмийн даатгалын алба үүсч хөгжсөний 75 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойгоо угтан хэлтсээс 75 бүтээлч ажил өрнүүлэн ажиллаж байна.
ЭХ СУРВАЛЖ: TOV.GOV.MN