Нийслэлийн Баянзүрх дүүргийн тавдугаар хороо, Кино үйлдвэрийн автобусны буудлын замд өнөөдөр 16.00 цагийн үед авто осол гарч, хүний амь нас эрсэдлээ. 20-30 УНД улсын дугаартай “Toyota” маркийн автомашин хүн дайрч, хохирогч нь газар дээрээ амьсгал хураасан байна. Хохирогч нь 30-40 насны эмэгтэй байжээ. Яг одоо хэргийн газарт цагдаагийнхан үзлэг хийж байна. Удахгүй прокурорын газраас хэргийг шалгахаар ирэх бөгөөд тэр үед ослын шалтгаан зэрэг нь тодорхой болох юм.
Б.Болорсүх