Монголчууд яагаад нүүдэлчин болсон бэ?

Хуучирсан мэдээ: 2017.05.02-нд нийтлэгдсэн

Монголчууд яагаад нүүдэлчин болсон бэ?

Монголын тал нутгаар нүүдлийн амьдрал  дэлгэрснийг цаг уурын өөрчлөлтөөс гэж өмнө үзэж байсан нь одоо огт эсрэгээр эргэлээ. Нүүдэллэн амьдрах нь элбэг дэлбэг амьдралтай байсны үр дагавар гэж одоо үзэн үнэлэх болжээ.

Герман, Монгол, АНУ-ын хэсэг эрдэмтэд орчин цагийн Монголын хүн ам  хэрхэн нүүдэлчин болсон цаг үеийн үнэлгээг шинээр гаргажээ. Тэд Байесын аргачлалаар нүүдлийн амьдралд шилжсэн цагийг тогтоожээ. Тэр нь манай эриний өмнөх XIII зуунд  цаг уур нааштай өөрчлөгдсөн цагт болжээ. Өмнө нь зуунаар үргэлжилсэн ган гачгийн улмаас тэд суурин амьдралаа орхисон гэж үзэж байв. Энэ талын судалгааны материал Journal of Archaeological Science сэтгүүлд хэвлэгдсэн байна.

Тахил өргөн шатаасан адуу морьтой эртний булшны он цагийг тогтоохдоо тэд байесын аргачлалыг ашиглажээ. Тийм булш нь  нүүдлийн амьдрал, адуу морьтой болсны найдвартай баталгаа гэж эрдэмтэд үзэв. Тийм булш бүрт радио нүүрс төрөгчийн аргаар насыг нь тогтоож болох үнстэй ажээ. Гэхдээ янз бүрийн олдворын  цаг хугацаа бага зэргийн зөрүүтэй. Тиймээс Монголын тал нутагт яг хэзээ нүүдэлчид гарч ирснийг хэлэх нь  эргэлзээтэй хэвээр ажээ. Судлаачид  шинэ цаг хугацааг тогтоолоо. Морь унадаг болсон цаг хугацаа нь манай эриний өмнөх 1200 оны орчим буюу ойролцоогоор эртний Грекийн Трояны дайны цагт гэнэ.

Байесын аргачлал нь ямар нэгэн үйл явдлын он цагийг хоорондоо холбоотой өөр статистик байгаа нөхцөлд гаргадаг юм.  Түүнийг бүрэн дүүрэн ашиглахын тулд маш нарийн олон тооны тооцоолон бодолт хэрэгтэй юм. Тиймээс байесын аргачлал нь хүчин чадалтай тооцоолон бодох техник бөөнөөр нэвтэрч байгаа сүүлийн арван жилүүдэд  идэвхтэй ашиглагдах боллоо.

Нүүдлийн амьдралд шилжсэн  шинэ хугацаа тогтоогдсон нь  уламжлалт амьдралаа ингэж эрс өөрчлөх болсон эрдэмтдийн төсөөллийг  эрс өөрчилж байгаа юм.  Нүүдлийн амьдрал нь  талын оршин суугчдад хоол хүнсийг нь эрс  сайжруулж өгчээ. Тэд голчлон  уурагтай хүнсэнд шилжжээ. Гэхдээ нүүдэлчид хоол хүнстэй болох гээд тариачин шиг хүчин  зүтгэл гаргахгүй болсон байв.  Уурагт хүнсэнд шилжсэний улмаас орчин цагийн цагийн монголчууд, казахууд, буриадууд өнөөдөр дэлхийн хэмжээнд  хамгийн том тархитайд тооцогддог шалтгааны нэг нь юм.  Өнөөгийн хүмүүс, тэдний өвөг дээдэс  урт удаан хугацаагаар уурагт хүнсний хомсдолд байсангүй. Тариаланчид бол  тийм хомсдлыг бишгүй амсч иржээ.

Гэхдээ нүүдлийн амьдралд шилжих нь өөрөө хүнд бөгөөд эрсдэлтэй байсан юм. Мал  сүргийг оторлох аргаа боловсруулж дуусаагүй, хэрэг мал сүргээ олноор нь алдах тэдний эрсдэл байлаа. Нэгэнт зуднаар алдсан хохирол нөхөгдөхгүй. Махыг жилээр нөөцөлж бодохгүй байв.  Эртний монголчуудыг бодвол Шан улсын хятадууд  амбартай, ургацгүй жилдээ  хүнсээ нөөцөлж болохоор байсан юм.

Тиймээс  хэсэг судлаачид тэдний тоонд энэ таамгийг гаргагч А.М.Хазанов нар  ойролцоогоор 3000 жилийн өмнө  Монголын тал нутгийг дайрсан зууны ган гачгийн улмаас  нүүдлийн амьдралд цөхрөнгөө бараад орсон гэж үзсэн байв. Шинээр тогтоогдсон он цаг нь тэдний таамгийг үгүйсгэж байна. Манай эриний өмнөх 1200–1300-аад онуудад  ган төгсч өвс, ургамал өмнө зүг рүү гүнзгийрэн нэвтэрчээ. Морь, мал маллахад хангалттай нөөцтэй учраас шинэ амьдралын хэм хэмжээний хүрээнд туршилт хийх боломжийг өгсөн байх гэж тэд таамаглажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж