Гринспен: Трамп тоонд муу юм шиг байна

Хуучирсан мэдээ: 2017.05.02-нд нийтлэгдсэн

Гринспен: Трамп тоонд муу юм шиг байна

Фото: John Lochter / AP

Холбооны нөөцийн системийн дарга асан Алан Гринспен АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн зардлаа нэмэгдүүлж, татвараа буулгаж чадахгүй гэв.

“Дональд Трампын төсвийн тоонууд нь нэг л болж өгөхгүй байна даа” гэж тэр хэлжээ. Төрийн татварыг буулгаснаар төсвийн  ашиг багасна, ингэснээр цэргийн зардлыг нэмж болохгүй гэж Гринспен хэлжээ.

"Блумберг" сувагт Гринспен ярихдаа, гол асуудал Трампын татварын төсөлд байгаад зогсохгүй цэргийн асар их зардлыг барих гэсэнд бас байгаа гэв.

Bloomberg TV 

✔@BloombergTV

Trump's budget numbers don't add up, Greenspan says https://bloom.bg/2oPSqbL

Та Дональд Трампын АНУ-ын эдийн засгийн өсөлтийн хурдыг нэмэх талаар нь саналтай нь санал нийлүүлэхгүй байгаа юм шиг надад санагдах юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанийн үеэрээ тэр  ерөнхийлөгч болсон шиг л эдийн засгийн өсөлтийг хурдасгана гэдэг талаар ярьж байлаа. Эдийн засгийн өсөлтийг хурдасгахын тулд түүнд татварыг мэдэгдэхүйцээр буулгахаар нэн түрүүнд заасан байгаа гэсэн. Ийм татварын шинэчлэл нь АНУ-ын эдийн засгийн өсөлтийг хурдасгаж чадах болов уу?

Хэрэв та нийгмийн халамжийг хорогдуулж чадах юм бол татварыг буулгахад тус дэмтэй байж болно. Ийм арга хэмжээ нь зөвхөн түүний санал болгож байгаа хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай. Энд зөвхөн татвар яриагүй, АНУ-ын дэлхийд цэргийн оролцоогоо дэмжин туслах асуудал давхар байгааг мартаж болохгүй юм.

Сүүлийн арван жилийн дотор АНУ цэргийн зардал нь 1940 оноос хойших хамгийн бага хэмжээнд хүртэл буурсан. Бид дэлхийн хэмжээнд цэргийн оролцоогоо зардлаа нэмэлгүйгээр барьж чадахгүй.

Тиймээс ч төсвийг төсөвлөхдөө татвар юу болох вэ, цэргийн зардал юу болох вэ  гэдгийг тооцох нь зайлшгүй хэрэг юм. Бидний мэдэж байгаагаар, Трамп татвараар ч, цэргийн  зардлаар ч тодорхой зорилго дэвшүүлсэн. Түүний тооцоонд нэг алдаа байна.  Бид эдийн засгийн тодорхой салбарт маш том хорогдолтой эсвэл төсвийн асар том алдагдалтай учирна.

Энэ жилийн гуравдугаар сарын мэдээнээс харвал АНУ-ын төсвийн алдагдал мэдэгдэхүйцээр нэмэгдэж буйг харуулж байна. Минийхээр бол энэ нь нэлээдгүй удаан үргэлжлэх хөдөлгөөний эхлэл юм.

Гэхдээ төсвийн  алдагдлыг нэмэлгүйгээр татварыг буулгаснаар өсөлтийг гаргана гэдэг тийм чухал юм бол заавал ч үгүй нийгмийн  зарлагаа хасах нь чухал гэж үү? Татвар цуглуулахдаа улс алдаад байгаа татварын үлдэгдэл, ашиг зэргийн талаар  та юу бодож байна? Тодорхой хэмжээний тооцоо, татварын зувчуулдаг, хөнгөлөлт зэрэг байгааг олон хүн мэднэ. Бид энэ талаар ямар нэгэн өөрчлөлт хийгээд татварыг бодитойгоор буулгаж, татварын баазыг тэлж болохгүй гэж үү? Үүний зэрэгцээ төсвийн алдагдалгүй байж болохгүй юм уу? Та энэ талаар юу хэлэх бол?

–Та Симпсон-Боулсын комиссыг санаж байна уу?

Тийм ээ.

–Тэгвэл та Ерөнхийлөгч Обама яг наад асуудлыг чинь шийдэх гээд тэр комиссыг байгуулж байсан юм гэдгийг мэднэ. Таны ярьсныг л тэд хийж нэг талаас  улс мэдэхдэхүйц татварыг  авч үзэв. Нөгөө талаасаа нийгмийн үүргийг авч үзээд харьцуулсан байв. Үүгээр тэд төсвийн алдагдлыг хэвийн хэмжээнд хүртэл буулгаж болохыг харуулсан юм. Тэдний санал хоёр намын дэмжлэг авсан. Түүгээр ч барахгүй  Конгрессын хоёр  танхимаар дэмжүүлж болох л байлаа.

Обама энэ комиссын саналыг хүлээн авахгүй гэсэн билээ. Минийхээр бол тэр нь Обамагийн эдийн засгийн хувьд гаргасан ёстой том алдаа. Одоо энэ байдал улам л гүнзгийрч байна даа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж