“Үүл бид хоёр” ном аmazon-д тавигджээ

Хуучирсан мэдээ: 2017.05.02-нд нийтлэгдсэн

“Үүл бид хоёр” ном аmazon-д тавигджээ

Зохиогч Б.Дэлгэртуяагийн бүтээл “Үүл бид хоёр” /”Uul and I”/ ном олон улсын худалдааны www.amazon.com  сайтад тавигджээ. Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг Э.Бат-Үүлийн амьдралын талаар өгүүлэх энэхүү номыг орчуулагч П.Долзодмаа орчуулжээ. Энэхүү бүтээлд Д.Батбаяр буюу нийтлэлч Баабар, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Чойнхор, Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам нар үнэлэлт дүгнэлт өгчээ. Баабар "1990 онд хүчирхийлэлгүй нийгмийн төлөө хийсэн Ардчилсан хувьсгалыг бид үүрд санах болно. Энэ хувьсгалын гол удирдагчдын нэг болох Э.Бат-Үүлийн тухай түүний хань Дэлгэртуяагийн бичсэн баримтат түүх нь орчин үеийн монголчуудад олон зүйлийг таньж мэдэхэд тус дэм болно" гэсэн байна.

Б.Дэлгэртуяа өөрсдийнхөө туулж өнгөрүүлсэн амьдралаар “Үүл бид хоёр” дурсамжийн ном бичсэн билээ. Уг ном 2010 онд хэвлэгдсэн дариудаа олны анхаарлыг татсан. Тиймээс номыг 2013 онд дахин хэвлэсэн юм. Тэгвэл энэ оноос эхлэн “Үүл бид хоёр” /”Uul and I”/ ном олон улсад зарагдаад эхэллээ.

Ном бүхэлдээ Э.Бат-Үүл, Б.Дэлгэрмаа нарын хамтын амьдарлыг хүүрнэх мэт боловч манай нэгэн үеийн, тодорхой хэлбэл, капитализмийг хараан зүхэх коммунист сурталаар хүмүүжиж, хожмоо чухамхүү өнөөх капитализмаа цогцлоон бүтээхээр шамдан яваа үеийнхний үүх түүхийг тэр чигээр нь өгүүлэх ажээ. Энэ номонд хуучин нийгэмд өсөж өндийсөн хэн бүхний дурсамжийг сэргээхийн сацуу үнэн түүхүүд бичигдсэн. Харин өнөөгийн залууст үлгэр домог шиг санагдах ч магад. Гэхдээ энэ бол бодит түүх билээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж