Ухаалаг утсанд зориулж гэрлэн дохио хийжээ

Хуучирсан мэдээ: 2017.05.01-нд нийтлэгдсэн

Ухаалаг утсанд зориулж гэрлэн дохио хийжээ

Голландад нэгэн сонирхолтой компанит ажлыг эхлүүлээд байна. Ухаалаг утсаа үргэлж ширтэж явдаг иргэдэд зориулж явган хүний зам дагуу LED гэрэл суурилуулжээ. Хүн утсаа оролдож байх үед зөвхөн шал буюу доод хэсэг нүдний хараанд өртдөг учир энэ нь тун дажгүй санаа гэж хотын замын хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн хэлжээ. Уг гэрэл нь энгийн гэрлэн дохиотой ижил ажиллагаатай. Явахад аюулгүй үед ногоон гэрэл, аюултай буюу машин зам ойртсон үед улаан гэрэл асч байхаар уг гэрлийг тохируулсан байна.

Ингэснээр утсаа байнга ширтэж явдаг хүмүүст илүү хялбар болно гэж санаачлагч компанийн зүгээс мэдэгджээ. Харин хотын зарим нэг иргэд үүнд дургүй байгаагаа илэрхийлж байна. Тухайлбал “Хотын эргэн тойронд маш олон гэрлэн дохио байхад тэдэнд зориулж нэмж гэрэл хийснээр дэмий мөнгө үрж байна” гэжээ. Иргэдээ осолд өртөхөөс сэргийлж хийж байгаа ажил нь сайшаалтай ч хэт буруу зуршилд хэвших нь аюултай гэх мэтчилэн үзэл бодлоо илэрхийлсээр байна.

Г.ТҮШИГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж