Улстөрч, сонгогч эмэгтэйчүүдийг чадваржуулна

Хуучирсан мэдээ: 2011.08.05-нд нийтлэгдсэн

Улстөрч, сонгогч эмэгтэйчүүдийг чадваржуулна

Эмэгтэйчүүдийн МОNFEMNET үндэсний сүлжээнээс АНУ-ын Эмэгтэйчүүдийн сангийн дэмжлэгтэйгээр найман аймагт эмэгтэй улстөрч, сонгогчдыг чадваржуулах сургалт явуулж байна. Төв, Баян-Өлгий, Орхон, Дархан-Уул, Хөвсгөл, Завхан, Дундговь, Увс аймгийн эмэгтэйчүүдийн дунд 18-30 насны залуу, 30-аас дээш насны туршлагатай гэсэн хоёр ангиллаар уг сургалтыг хийж байгаа юм байна. Сургалтыг УИХ-ын 2012 оны сонгууль хүртэл тодорхой үе шаттайгаар хийхээр болжээ. Энэ сарын 11-12-нд сургалтын дараагийн шат үргэлжлэх юм байна.

Өнөөдөр тус сүлжээнээс видео бага хурал зохион байгуулж сургалтад хамрагдаж буй найман аймгийн бүсгүйчүүдтэй сургагч багш нар нь өмнөх сургалтын үр дүнгийн талаар санал солилцсон байна.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж