Офицеруудын ордноос Чулуун овоо хүртэлх замыг хаана

Хуучирсан мэдээ: 2011.08.05-нд нийтлэгдсэн

Офицеруудын ордноос Чулуун овоо хүртэлх замыг хаана

Офицеруудын ордноос Чулуун овоо хүртэлх хатуу хучилттай замын доогуур үерын ус өнгөрөөх байгууламж барих ажлыг энэ сарын 6-10-ныг хүртэлх хугацаанд хийх аж. Үерийн усны байгууламж хийхтэй холбогдуулан маргаашнаас эхлэн энэ сарын 10-ныг хүртэлх хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээний маршрутад өөрчлөлт оруулж байгаа гэнэ. Тухайлбал, “Вокзал-Ботаникийн цэцэрлэг” чиглэлийн троллейбус нь Офицеруудын ордны уулзвараар буцаж эргэн үндсэн чиглэлээр явах бол “М:14 Улиастай-Сүхбаатарын талбай”, “М:42 Улиастай-Сансар-ЗГАБааз-Согоотын гудамж, “М:27 5-н шар –Офицеруудийн ордон-Баянзүрх товчоо, ХО Хонхор, Гачуурт, Хужирбулан, Налайх, Гордок, Ургах Наран, Тэрэлж чиглэлийн автобуснууд нь Офицеруудийн ордноос Улаанхуарангийн гудамжаар явж, Шар хадны замаар буюу Эрдэнэ толгойн уулзвараар урагш эргээд, Цагдаагийн академийн баруун талын замаар явж үндсэн чиглэлдээ орох аж.

Д.Долгор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж