Нью-Йорк дэх Ерөнхийлөгчийн пентхаус өдөржин шөнөжин тусгай албадын хараанд байдаг. Ерөнхийлөгч Дональд Трампын “Trump Tower” цамхагт түүний 11 настай хүү Бэррон амьдарч байгаа ч хотын цагдаагийн алба уг байрыг байнгын хяналтдаа авчээ. Учир нь энэ байрны ойролцоо өнөөгийн төрийн тэргүүний эсрэг жагсаал байнга өрнөж байна.
Трампын гэр бүл Вашингтонд ихэнх цагаа өнгөрөөдөг болсон ч Ерөнхийлөгч өөрийн пентхаусыг төрийн тэргүүний өрөөний нэг гэж үздэг болсноос “Trump Tower” цамхгийг байнгын хамгаалалтад авах ёстой гэж Цагаан ордон үзэж байгаа ажээ.
Үүний зэрэгцээ Дональд Трамп өөрийн эхнэрийн аюулгүй байдалд чанд ханддаг бөгөөд тэргүүн хатагтайн хамгаалалтад өдөртөө 100 мянган ам.доллар зарлагаддаг гэнэ. Энэ мөнгө нь тэргүүн хатагтай төрийн албан ёсны арга хэмжээнд оролцон Цагаан ордонд байх үеэр мэдэгдэхүйц багасдаг аж.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР