УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж байна.
Сонгууль бүрийн дараа улс төрийн үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр төрийн албанд халаа сэлгээ хийгддэгээс төрийн алба тогтворгүй, чадваргүй болж буй.
Тиймээс эл төсөлд улс төрийн албан тушаалтнуудтай холбоотойгоор өөрчлөгддөг албан тушаалыг зааглаж, ялгаж өгсөн байна. Ингэснээр сайд томилогдоход өмнөх сайдын туслах нь хэвлэлийн ажилтантайгаа өөрчлөгдөж, бусад нь төрийн албаа үргэлжлүүлэн хийдэг байх, төрийн албыг улс төрийн албанаас нь ялгаа заагтай буюу тогтвортой байх зохицуулалт суулгаж өгсөн аж.
Хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Г.ДАРЬ