АЗХ-ны хурал Өвөрхангайд болно

Хуучирсан мэдээ: 2011.08.05-нд нийтлэгдсэн

АЗХ-ны хурал Өвөрхангайд болно

Ардчилсан
намын дэргэдэх АЗХ-ныхон хурлаа Өвөрхангай аймагт хийх гэж байна. Хурал
энэ сарын 13-14-нд Арвайхээр суманд болох аж. Хуралд нийт 400 орчим
төлөөлөгч оролцох бөгөөд нийслэлээс УИХ-ын гишүүд оролцсон нэлээд олон
төлөөлөгч явахаар төлөвлөжээ.

Хурлаар АЗХ-ноос өнгөрсөн хагас
жилд хийсэн ажлын тайлан, ойрын үед хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэхээс
гадна УИХ-ын 2012 оны сонгуульд залуу гишүүдийн оролцоог хангах зэрэг
асуудал хэлэлцэх ажээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж