Ардчилсан намын дэргэдэх АЗХ-ныхон хурлаа Өвөрхангай аймагт хийх гэж байна. Хурал энэ сарын 13-14-нд Арвайхээр суманд болох аж. Хуралд нийт 400 орчим төлөөлөгч оролцох бөгөөд нийслэлээс УИХ-ын гишүүд оролцсон нэлээд олон төлөөлөгч явахаар төлөвлөжээ.
Хурлаар АЗХ-ноос өнгөрсөн хагас жилд хийсэн ажлын тайлан, ойрын үед хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэхээс гадна УИХ-ын 2012 оны сонгуульд залуу гишүүдийн оролцоог хангах зэрэг асуудал хэлэлцэх ажээ.
Д.ОЮУН