Цагдаагийн Ерөнхий газраас өнөөдөр Яллагдагч Маралмааг цагдаа хүчирхийлсэн эсэх талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг шууд хүргэж байна.
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Н.Ганбадрал мэдээлэл хийлээ. Амиа хорлосон цагдаагийн ажилтан яллагдагч Г.Маралмааг хүчирхийлсэн эсэх асуудалд хариулт өгсөн юм.
Шүүхээс ял шийтгэгдсэн эмэгтэй М-ийг шүүхийн цагдаа хүчирхийлсэн гэх мэдээлэл өнгөрсөн сарын 28-нд ирсэн. Энэ мэдээллийн дагуу шалгалт явуулж байна. Шалгагдаж байгаа Б нь тэрхүү мэдээллийн дараа буюу тавдугаар сарын 3-нд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд орших өөрийнхөө гэрт боомилсон байдалтай олдсон. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Амиа алдсан цагдаагийн гэрээслэлтэй холбоотой асуудлаар мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.
Сэтгүүлч Т.ДАВААНЯМ
Зураглаач Н.БАТМӨНХ