Гал голомтоо дээдлэх ёс

Хуучирсан мэдээ: 2017.05.04-нд нийтлэгдсэн

Гал голомтоо дээдлэх ёс

Нийгмийн гол цөм болсон гэр бүлийн харилцаанд гал голомтоо хүндэтгэх, түүнийг ариун дагшин авч явах нь хүн бүрийн бахархал төдийгүй гал голомтоо хүндлэн дээдэлснээр аз жаргалтай, тэгш заяатай амьдарна гэж өвгөд хөгшид маань үр ачдаа сургадаг. Энэ нь эртний Монгол ёсонд гал голомтоо хүндлэн бишрэх, шаардлагатай үед галаа тахих, идээний дээжээ өргөх, гал руугаа муу, муухай юм хийхгүй ариун байлгах ёсыг эрхэмлэснээр илэрдэг байна.Монголчууд овоохой /урц/ гэр, өрх гэр, ханат гэрийн гол тулгуур мод, утга нэгтэй.

Энэ нь цаг агаар сэрүүсч хүйтэрснээс гол  /тулгуур/ модны дэргэд галаа түлдэг болсноос "гал голомт” гэсэн хоршоо үг гарсан гэдэг.

Галаа эрхэмлэн ирсэн уламжлалаас…

Монгол туургатан бүр эртнээс галыг хамгаас эрхэмлэн хүндэтгэж, нандигнан хамгаалж иржээ.Галын бурхан гэж гурван настай балчир хүүхэд байдаг гэлцдэг. Гал руу хог новш, сонгино сармисны хальс, муу юм хийдэггүй. Галын бурхан бузартана гэж цээрлэдэг. Харин шар тос, архи, өөх мах, шинэ торго дурдангийн өөдөс өргөдөг. Галын бурхныг ариусгахдаа бор давс цацдаг.  Болсон идээний дээжийг өргөдөг. Галын бурхан хоол гурав халбагадах, мах гурав огтлох хүртэл  горьддог гэдэг. Гал руу нулимбал буянаа барна, сүү хийвэл нүд сохорч, малын сүү татарна гэдэг. Гал руу цустай бохир юм хийхгүй, хутга мэсний үзүүрээр чичлэхгүй байх, гал дээгүүр алхахгүй байх, гутал ороолт, оймс, хөсрийн юмс галдаа ойртуулахгүй байхыг эрхэмлэдэг. Галдаа үсний сэв хийдэггүй. Цаасанд боож шатаадаг. Галын бурхан айдаг гэдэг. Галын дэргэд сүхээр юм цавчдаггүй. Галын толгойг авчихаж магадгүй гэдэг. Гал руу хөлөө жийж унтдаггүй. Гэрийн эзний сүнсийг айлгана гэдэг. Гал руу нулимбаас буянаа гөвнө. Шүүс хуваахаасаа өмнө гал голомтоо заавал мялаадаг. Богино хавиргаар үйлс бүтэх, бүдэрхийгээр бүх юм бүтэмжтэй сайхан болох, булуу чөмгөөр баяжихыг бэлгэддэг.

ҮРГЭЛЖЛЭЛ: BUDDA.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж