Асуудлыг шийдвэрлэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ

Хуучирсан мэдээ: 2017.05.05-нд нийтлэгдсэн

Асуудлыг шийдвэрлэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ

 

 

С.Одонтуяа: Орон нутгийн сонгууль болоод 6 сар өнгөрч байна. Би өөрөө нэг дүүргийн Засаг дарга. Өдөр тутам шийдвэрлэх маш олон ажил хүлээгдэж байдаг. Төсөв санхүү, төлөвлөгөө гээд олон ажилд улстөржсөн байдлаар хандаж байна. Иймд манай Баянгол дүүргийн Ардчилсан намынхан журмын нөхдөө дэмжихээр эсэргүүцлийн жагсаалд хамтдаа оролцож байна.

Сүхбаатар аймгийн Ардчилсан намын дарга М.Идэрбат: Сүхбаатар аймагт үүсээд буй улс төрийн хямралаас гарахад эрх баригчид зөв зүйтэй шийдвэр гаргана гэдэгт найдаж байна. Хэрэв Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ удаагийн уулзалтаар асуудлыг шийдвэрлэхгүй бол бид тэмцлийнхээ дараагийн хэлбэрт шилжих болно.


15.30

“М.ЭНХБОЛД ОО, СҮХБААТАРЧУУДЫН СОНГОЛТЫГ БАТАЛГААЖУУЛ”

Сүхбаатар аймгийн Ардчилсан намын 100 гаруй гишүүд нийслэл хотод ирээд байгаа юм. Тэд өнөөдөр Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулах хүсэлтээ хотын захиргаанд гаргасан ч  зөвшөөрөл олгоогүй байна. Тиймээс Хөрөнгийн биржийн өмнөх зогсоолд 20 гаруй приус машинаа жагсаагаад байгаа юм. Тэд “М.Энхболд оо, Сүхбаатарчуудын сонголтыг баталгаажуул” гэсэн уриа лоозон барин тэмцэж байна. Тэд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарт хандаад байгаа юм. Учир нь орон нутгийн сонгуулийн дүнгээр Сүхбаатар аймагт Ардчилсан нам ялалт байгуулсан ч МАН хууль бусаар засгийн эрхийг нь гартаа авчихаад байгаа аж. Тодруулбал, тус аймгийн ИТХ нь 33 суудалтайгаас одоогоор Ардын нам 16, Ардчилсан нам 16 суудалтай байгаа. 33 дахь суудалд суух ёстой, АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан П.Мөнхжаргалын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь ИТХ бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдах боломжийг бүрдүүлэхгүй байгаа юм. Өрсөлдөгчийн зүгээс П.Мөнхжаргалын талаар гомдол гаргасан ч аймгийн прокурор уг хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Уг асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хандаж ойлголцолд хүрлээ гэсэн ч өнөөдрийг хүртэл Ардчилсан намын талд асуудал шийдэгдэхгүй байгаа юм. Тиймээс АН-ын залуус Улаанбаатар хотод жагсаал хийхээр ирээд байгаа нь энэ. Сүхбаатар дүүргийн цагдаа нар тэдний жагсаал, цуглааныг хориглож, Сүхбаатарын талбай руу нэвтрүүлэхгүй байна. Тиймээс АН-ын гишүүд Төрийн ордныг машинаараа тойрч, дуу хоолойгоо иргэдэд хүргэх тэмцлийн замыг сонгож байна гэлээ. Тэднийг дэмжиж УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар ирж уулзсан юм. Тэрбээр өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр  “Ганцхан аймагт Ардын нам ялагдаж болохгүй юм уу. Ард түмэн гайхаж байгаа. Учир нь Сүхбаатар аймаг хууль бус Засаг даргатай хагас жил болчихлоо. Энэ нөхцөл байдлыг бид хүлээн зөвшөөрөөд явах юм бол Монгол Улсын ардчилалын үндсийн үндэс өөрөө доргиж байна. Та бүхэн энэ асуудлыг өнөөдөр нэг сонсоод, үнэн мөнийг тогтоогоод, яриа хэлэлцээр хийгээд, ирчихсэн байгаа иргэдийг нэг тайвшруулаад өг. Сүхбаатар аймгийг нэг хууль ёсны Засаг даргатай болгоод өгөөч” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Мөн Баянгол дүүргийн Засаг дарга, БГД-ийн намын дарга С.Одонтуяа намын гишүүдтэйгээ ирж, Сүхбаатар аймгийн Ардчилсан намынханы хийж буй жагсаалыг дэмжиж оролцож байгаа юм.

Жагсаалд оролцогчдын төлөөлөл өнөөдөр 16.00 цагт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзалт хийхээр болсон байна. Хэрвээ ойлголцолд хүрч чадахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрийг сонгоно гэдгээ мэдэгдсэн. Тус намын залуус Сүхбаатар аймгийн талбайдаа эсэргүүцлийн суулт зарлаад сар гаруй хугацаа өнгөрч байгаа. Өнөөдөр энэ асуудал нэг мөр шийдэгдэхгүй бол Улаанбаатар хотод тэмцлээ үргэлжүүлэх юм байна.


12:20

Зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар нийслэлд ирсэн Сүхбаатар аймгийн Ардчилсан намын төлөөллийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр /2017.05.05/ 16 цагт хүлээн авч уулзахаар болжээ.

Тус аймгийн ИТХ нь 33 суудалтайгаас одоогоор Ардын нам 16, Ардчилсан нам 16 суудалтай байгаа. 33 дахь суудалд суух ёстой, АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан П.Мөнхжаргалын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь ИТХ бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдах боломжийг бүрдүүлэхгүй байгаа юм. Өрсөлдөгчийн зүгээс П.Мөнхжаргалын талаар гомдол гаргасан ч аймгийн прокурор уг хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Иймд түүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудлыг хэлэлцэхийг Ардчилсан намын бүлгээс удаа дараалан тавьсан ч Ардын намын бүлэг хүлээж авалгүй өнөөдрийг хүрчээ. Ийнхүү цөөнх нь олонхоо дагадаг ардчилсан нийгмийн суурь зарчмыг уландаа гишгэсэн Сүхбаатар аймаг дах Ардын намын дарга, аймгийн Засаг даргаар хууль бусаар томилогдсон З.Энхтөр Ардчилсан нам ялсан сумдын Засаг дарга нарыг ч бас томилохгүй, төрийн ажлыг гацаасаар байна.

Иймд Сүхбаатар аймгийн 13 сумын төлөөлөл болох 100 гаруй иргэн нийслэлд ирээд байгаа бөгөөд тэдний хөлөглөсөн 20 ширхэг приус машин Монголын Хөрөнгийн биржийн өмнө жагсаад байна. Гэхдээ тэд Ерөнхий сайдтай хийх хэлэлцээрийг дуустал жагсаалаа түр хойшлуулаад байгаа аж. Хэрэв уг хэлэлцээрээс шийдэлд хүрч чадахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихэд бэлэн байгаа гэдгийг Сүхбаатарчууд хэлж байна.


Сүхбаатарын АН-ынхан приус хөлөглөн иржээ

Шударга ёсыг бэдэрсэн Сүхбаатарчууд урьд шөнө нийслэлд ирлээ. Сүхбаатар аймагт сүүлийн 10 сарын турш улс төрийн тогтворгүй байдал үргэлжилж, Ардчилсан намын гишүүд болон төрийн албанаас хууль бусаар халагдсан  80 гаруй иргэний төлөөллөөс бүрдсэн суулт 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн сар гаруй үргэлжилсний эцэст өчигдөр морин цагт 20 приус машинтай, 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй цуваа Баруун-Уртаас хөдөлсөн байна.

Тус аймгийн ИТХ нь 33 суудалтайгаас одоогоор Ардын нам 16, Ардчилсан нам 16 суудалтай байгаа. 33 дахь суудалд суух ёстой, АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан П.Мөнхжаргалын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь ИТХ бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдах боломжийг бүрдүүлэхгүй байгаа юм. Өрсөлдөгчийн зүгээс П.Мөнхжаргалын талаар гомдол гаргасан ч аймгийн прокурор уг хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Иймд түүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудлыг хэлэлцэхийг Ардчилсан намын бүлгээс удаа дараалан тавьсан ч Ардын намын бүлэг хүлээж авалгүй, дангаараа хоёр удаа уралдаж, тэрхүү ирц бүрдээгүй, хууль бус хурлаараа төсвийн тодотгол, Засаг даргын үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Ийнхүү цөөнх нь олонхоо дагадаг ардчилсан нийгмийн суурь зарчмыг уландаа гишгэсэн Сүхбаатар аймаг дах Ардын намын дарга, аймгийн Засаг даргаар хууль бусаар томилогдсон З.Энхтөр Ардчилсан нам ялсан сумдын Засаг дарга нарыг ч бас томилохгүй, төрийн ажлыг гацаасаар байна. Энэ мэтчилэн иргэдийн сонголтыг үл хүндэтгэн, эрх ашгийг нь зөрчиж байгааг мөн хууль бус халаа сэлгээ, томилгоонуудыг эсэргүүцсэн шаардах бичгийг суултад оролцогчдын зүгээс аймгийн удирдлагуудад удаа дараалан хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй аж.

Суулт эхэлснээс хойш 4-р сарын 3-ны өдөр Сүхбаатарын талбайд Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн төлөөлөл болох 2000 орчим хүн оролцсон тайван жагсаалыг зохион байгуулсан. Мөн хоёр долоо хоногийн өмнө УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн ч тэрбээр өөрийн гаргасан хууль бус захирамжаа хамгаалаад өнгөрсөн юм.

Энэ удаа тэд улсын нийслэлдээ тайван жагсаал хийх хүсэлт гаргасан ч  нийслэлийн ЗДТГ-аас зөвшөөрөл өгөөгүй аж. Гэвч Сүхбаатарчууд зөрчигдөж буй эрх ашгаа хамгаалуулахаар Улаанбаатарт ирсэн байна. Өнгөрсөн баасан гарагийн чуулганаар УИХ-ын гишүүн Л.Болдоос тавьсан асуулгыг хэлэлцэх ёстой байсан ч хойшлуулсан, тиймээс өнөөдөр /2017.05.05/-ийн чуулганаар уг асуудлыг хэлэлцүүлж, хууль, шударга ёсонд нийцсэн шийдвэр гаргахыг сүхбаатарчууд шаардаж байгаа аж.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж