Мини гандболын 2017 оны тэмцээн өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2017.05.04-нд нийтлэгдсэн

Мини гандболын 2017 оны тэмцээн өндөрлөлөө

Мон-Алтиус БТДС-ийн 20 жилийн ойн нэрэмжит Монгол улсын аварга шалгаруулах 2017 оны Мини Гандболын тэмцээн Улаанбаатар хотноо Мон-Алтиус БТДС-ийн зааланд 05 дугаар сарын 2-4 ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээн нь хоёр насны 10-11 болон 12-13 насны охид, хөвгүүдийн ангилалаар явагдсан.Тэмцээнийг "Холч жинчин" ХХК жил бүр ивээн тэтгэн Монголын гандболын холбоотой хамтран явуулж байна.

Мини гандболын 2017 оны тэмцээний нээлтийн ажиллагаа 5 дугаар сарын 2-нд Мон-Алтиус биеийн тамирын сургуулийн спортын зааланд болж Мон-Алтиус БТДС-ийн захирал М.Өсөхбаяр, МГХ-ны Дэд ерөнхийлөгч Д.Эрдэнэбат болон бусад албаны хүмүүс, багш дасгалжуулагчид, нийслэл, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудын 25 багийн 200 гаруй тамирчид оролцсон юм.

Энэ удаагийн тэмцээний 10-11 насны ангилалын охидын багаас нэгдүгээр байрыг А. Мөнх-Оргил дасгалжуулагчтай Ирээдүй цогцолбор сургуулийн баг, хоёрдугаар байрыг Б.Бадамсэд дасгалжуулагчтай  32-р сургуулийн баг, гуравдугаар байрыг Б.Бадрангуй дасгалжуулагчтай Их Монголын Хүч багууд эзлэв. Харин энэ насны хөвгүүдийн багаас нэгдүгээр байрыг Б.Бадамсэд дасгалжуулагчтай          32-р сургуулийн баг, хоёрдугаар байрыг Б.Уранжав дасгалжуулагчтай 115-р сургуулийн баг, гуравдугаар байрыг Т.Жавзанпагма дасгалжуулагчтай  84-р сургуулийн баг тамирчид тус тус эзлэн мини гандболын 2017 оны УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.

Тэмцээний 12-13 насны ангилалд хөвгүүдийн багаас нэгдүгээр байрыг Г.Бат-Эрдэнэ дасгалжуулагчтай Булган аймгийн баг алтан медаль, хоёрдугаар байр Б.Бадамсэд дасгалжуулагчтай  32-р сургуулийн баг мөнгөн медөль, гуравдугаар байрыг А.Мөнх-Оргил  дасгалжуулагчтай  “Ирээдүй цогцолбор” сургуулийн баг хүрэл медалийг хүртсэн, юм. Харин 12-13 насны охидын багаас нэгдүгээр байрыг А.Мөнх-Оргил  дасгалжуулагчтай  “Ирээдүй цогцолбор” сургуулийн баг, хоёрдугаар байр Б.Бадрангуй  дасгалжуулагчтай “Их Монголын хүч”  клубын баг,  Г.Бат-Эрдэнэ дасгалжуулагчтай Булган аймгийн баг гуравдугаар байрыг тус тус эзлэн 2017 оны УАШТ-ний медальтанууд боллоо.


Монголын Гандболын холбооноос мини гандболын 2017 оны УАШТ-ий шилдэг тоглогчдыг нас бүрийн ангилалд шалгаруулж, тусгай шагналаар шагнав. Үүнд:

“Шилдэг хаалгач”          10-11 нас охид – Э.Наранханд /Нийслэлийн 32-р сургууль/

10-11 нас хөвгүүд – Э.Цасчихэр / Нийслэлийн 115-р сургууль/

12-13 нас охид –  А.Номуун /Их Монголын хүч клуб/

12-13 нас хөвгүүд- Б.Тэмүүжин / Ирээдүй цогцолбор/

“Шилдэг довтлогч”         10 -11 нас охид – А.Нандинцэцэг /Их Монголын хүч/

10-11 нас хөвгүүд  – Б.Санчир /84-р сургууль/

12-13 нас охид – Г.Хулан /Ирээдүй цогцолбор/

12-13 нас хөвгүүд – С.Анхбаатар /32-р сургууль/ 

“Шилдэг уран тоглогч”   10  -11 нас охид – Н.Хулан /Ирээдүй цогцолбор/

10 -11 нас хөвгүүд  – О.Амгаланзаяа /32-р сургууль/

12-13 нас охид – С.Сарангэрэл /Булган аймаг/

12-13 нас хөвгүүд – Н.Мөнх-Оргил            /Булган аймаг/

 “Шилдэг дасгалжуулагч”    А.Мөнх-Оргил /Ирээдүй цогцолбор/

Б.Бадамсэд /32-р сургууль/

Тэмцээний эцэст байгууллагын нэгдсэн дүнг гаргахад Б.Бадамсэд дасгалжуулагчтай нийслэлийн 32-р сургуулийн баг  тамирчид  9.0 оноогоор            тэргүүн байр эзлэн цомоор шагнагдаж, удаах байруудад А.Мөнх-Оргил  дасгалжуулагчтай СХД-ийн “Ирээдүй цогцолбор” баг  тамирчид 12.5 оноогоор II байранд орж, Г.Бат-Эрдэнэ дасгалжуулагчтай Булган аймгийн баг тамирчид 14.0 оноогоор III байранд шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлөөр  шагнагдлаа.

Эх сурвалж: МОНГОЛЫН ГАНДБОЛЫН ХОЛБОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж