Яагаад Хөвсгөлд очих ёстой вэ?

Хуучирсан мэдээ: 2017.05.04-нд нийтлэгдсэн

Яагаад Хөвсгөлд очих ёстой вэ?

Хэрэв та энэ зун Хөвсгөл рүү аялахаар төлөвлөж байгаа бол дараах цомогт анхаарлаа хандуулаарай. Хөвсгөлд заавал үзэх ёстой үзэсгэлэнт газруудыг сонирхуулъя.
 

Улаан-Уул сум, Улаан тайга. Модон хүй аралСүн далайг шалбааг байхад Сүмбэр уулыг гүвээ байхад Хөвсгөл далай ч гэж байсангүй. Мөнх цаст уулс алсын алсаас сүмбэрлэсэн, зэрэглээ наадсан тэнүүн тал энэ нутагт таргийн таван ямаа, таглаатай худаг хоёроос өөр юу ч байсангүй.

Таван хар ямаатай тарчиг зүдүү эмгэн ямаагаа услаад худгаа таглахыг мартчихжээ. Худгийн ус оргилон оргилсоор амьтан хүн живж аюул учирдгийн даваан дээр нэгэн бяртай эр тэртээ алсад сүмбэрлэн харагдах, Уран дөшийн оройг таслан чулуудаж худгийн амыг тагласан гэнэ. Их уулсын завсарт нуур цэлийж Урандөшийн орой нуурын дунд арал боон тогтжээ. Уулын орой хавтгай тавцан дөш шиг болсноос, Урандөш гэж нэрлэх болжээ. Ой хөвчтэй үзэсгэлэнт энэ арлыг Модон хүй гэх болсон байна. Гэвч нуурын ус таглаагаараа шүүрэн ус ихэссээр байсан аж. Эмгэн нуурыг сэтлэн урсгаснаас ой хөвч, ус ургамал тэгш үзэсгэлэнт нутаг болжээ. Эмгэний сэтгэл урсгасан голыг Эг хэмээн нэрлэх болсон гэнэ.

Хөвсгөл далай, Хатгал сум

 Улаан-Уул сум, Ар босготын хавцал

Ренчинлхүмбэ сум. Дэлгэр хаан уул. Хорьдол сарьдгийн нурууны ноён оргил,

Ренчинлхүмбэ сум, Утрагийн рашаан

Улаан-Уул сум, Монгушийн хавцал

Хорьдол сарьдгийн нурууны олон хүрхрээдийн нэг, Ренчинлхүмбэ сум

Чандмань-Өндөр сум, Ёлгос

Төмөрбулаг сум, Бүгсийн гол

Ренчинлхүмбэ сум, Цэцэгт нуур,

Ренчинлхүмбэ сум, Шишгэд мөрний хөндий

Хадан хүй арал

Гэрэл зургуудыг сошиал сүлжээнээс ашиглав

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж