Уулзалтын үэер Ардын чөлөөлөх армийн командлагч Генерал Чин хэлэхдээ хоёр орны зэвсэгт хүчний харилцаанд сүүлийн жилүүдэд нэлээд ахиц гарсан талаар онцолж, Хятадын тал ОХУ-тай зэвсэгт хүчний салбар дахь харилцаагаа шинэ шатанд хүргэх алхмуудыг хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Ингэснээр хоёр орны стратегийн түншлэл сайжирч, бүс нутаг, дэлхий дахины энх тайван, тогтвортой байдалд эергээр нөлөөлөх болно гэлээ.
Харин Сердюков хоёр орны тэр дундаа хоёр талын батлан хамгаалахын салбарын харилцааг магтан сайшаагаад цаашдын харилцаагаа улам гүнзгийрүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдэв. Хятадын Ардын чөлөөлөх армийн дарга ОХУ дахь айлчлалаа өндөрлөөд Украйн, Израилийг зорих ажээ.