Кабулын төвд хүчтэй дэлбэрэлт болов

Хуучирсан мэдээ: 2017.05.03-нд нийтлэгдсэн

Кабулын төвд хүчтэй дэлбэрэлт болов

Афганистаны нийслэл Кабул хотын төвд хүчтэй дэлбэрэлт боллоо. Дэлбэрэлт Кабул дахь АНУ-ын ЭСЯ-ны ойролцоо болсон бөгөөд сүүлийн мэдээгээр бөмбөгийг амиа золиослогч дэлбэлсэн хэмээн мэдэгдэж байна. Бөмбөгийн бай нь НАТО-гийн холбоотны цэргийн хүчний төв байсан гэж үзэж байна.

Дэлбэрэлтийн улмаас найман хүн амь үрэгдэж, 20 гаруй хүн шархадсан бөгөөд зарим хэвлэлд хохирогчид бүгд энгийн иргэд гэж байгаа бол зарим хэвлэл НАТО-гийн гурван цэрэг байсан гэж байна.

Дэлбэрэлт болсон газрыг бүслэн хааж, НАТО-гийн цэргийн шинжээчид хэргийн газарт ажиллаж байгаа юм байна.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж