МАХН-ын гишүүд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. МАХН-ын Гүйцэтгэх товчооны шийдвэрээр намын гишүүдийн татварын хэмжээг тогтоосон байна. Ингэснээр
МАХН-ын дарга -2.5 сая
Дэд дарга-1 сая
Нарийн бичгийн дарга, гүйцэтгэх товчооны гишүүд-100 000-300 000
Хяналт, ёсзүйн хорооны дарга-100 000
Хяналт, ёс зүйн хорооны гишүүн-50 000
Бага чуулганы гишүүн-100 000
Түмтийн дарга-300 000
Мянгатын дарга-200 000
Зуутын дарга-20 000
Аравтын дарга-10 000
Жирийн гишүүд-2000 төгрөгийн татварыг тус бүр сар тутамд төлөх болж буй юм байна.
Гишүүнчлэлийн татвар хураах ажиллагаа өнөөдрөөс эхэлсэн бөгөөд татварын мөнгөөр намын анхан шатны нэгжээ бэхжүүлэх ажлыг хийх аж.
МАХН 100 мянга орчим гишүүнтэй юм байна.
Г.ХОРОЛ