“Хуанжу гэг” Монголд амрах дуртай

Хуучирсан мэдээ: 2011.08.05-нд нийтлэгдсэн

“Хуанжу гэг” Монголд амрах дуртай

БНХАУ-ын нэрт жүжигчин Жао Вей /Zhao Wei/ Монголд амрах дуртай гэнэ. Тэрбээр тайван амьдралд дуртай, харин Монголд өөрийнхөө хүссэнээр амар тайван байж чаддаг аж. Тиймээс жүжигчин бүсгүй Монголд ойр орйхон ирж амардаг байна. Түүнийг монголчууд “Хуанжу гэг” олон ангит киноны Хуанжу гэгийн дүрээр сайн танина. Дэггүй, сэргэлэн, будлианы эзэн Хуанжу гэгийн нөхөр Huang Youlong Монголд бизнес эрхэлдэг нэгэн. Хосууд өдгөө нэг настай охинтой юм. Жүжигчин Zhao Wei гэр бүлээ олны хараанд байлгахыг хүсдэггүй учир хэвлэл мэдээллийхнээс байнга л нуугдаж байдаг. Хосууд 2008 онд Сингапурт хуримаа хийсэн юм. Түүний нөхөр Huang Youlong нь үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг бөгөөд Макаод тамхины үйлдвэртэй хэмээн Хятадын сайтад мэдээлсэн байна. Тэрбээр одоо ч гэсэн гэр бүлийн хамт Тэрэлжид амарч байгаа юм.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж