Улаан-Үд хотын даргатай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2017.05.04-нд нийтлэгдсэн

Улаан-Үд хотын даргатай уулзлаа

“Хотын хөгжил – Шинжлэх Ухаан – Технологи” сэдэвт олон улсын бага хуралд оролцож буй хотуудын дарга нартай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ганцаарчлан уулзаж байна.

Тэрбээр Улаан-Үд хотын дарга А.М.Голковтой уулзлаа. Олон улсын бага хуралд хүрэлцэн ирж, мэндчилгээ дэвшүүлсэнд хотын дарга талархал илэрхийлэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2016 оны 9 дүгээр сард тус хотод айлчилж байсан юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж