Их Британийн парламент тарлаа

Хуучирсан мэдээ: 2017.05.03-нд нийтлэгдсэн

Их Британийн парламент тарлаа

Их Британийн парламентын бүрэн эрхийн хугацаа өнөөдрөөр буюу тавдугаар сарын 3-ны шөнийн 12.00 /орон нутгийн цагаар/ цагаар дуусгавар болж байна.

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй зургадугаар сарын 8-нд парламентын ээлжит бус сонгуулийг зарлаад байгаа билээ. Их Британийн хуулийн дагуу парламентын ээлжит сонгуулийн санал хураалтын өдрөөс ажлын 25 өдрийн өмнө парламент тарах ёстой. Ингэснээр парламентын бүхий л үйл ажиллагаа зогсдог бөгөөд гишүүдэд эд хогшлоо аван ажлын оффисоо суллах хэд хоногийн хугацаа өгдөг.

Ерөнхий сайд Тереза Мэй өнөөдөр хатан хаан Элибаветад бараалхаж, парламент тарсан тухай мэдэгдэн, дараагийн парламентын сонгуулийн кампанит ажил эхэлж байгааг зарлана.

Парламентын ээлжит сонгууль гурван жилийн дараа болох ёстой байсан ч Ерөнхий сайд Тереза Мэй Их Британи Европын холбооноос гарах үйл явц эхэлсэнтэй холбоотойгоор тогтвортой байдал хэрэгтэй гэсэн үндэслэлээр ээлжит бус сонгуулийг зарлах хүсэлтийг парламентад гаргаж энэ хүсэлтийг ёсоор болгосон юм.

Ажиглагчдын үзэж байгаагаар Ерөнхий сайдын тэргүүлдэг Консерватив нам ээлжит бус сонгуульд амжилт үзүүлэх магадлал өндөр байгаа хэмээн хэвлэлүүд бичиж байна.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж