-Ээжээ аав яагаад ирэхгүй байгаа юм
бэ?
Удахгүй шинэ жил боллоо ш дээ! Би модоо засаад хүлээгээд л байхад. гэж
хүү хошуугаа цорвойлгон байж асуулаа. Хүүгийн энэ асуултанд эхийн
сэтгэл ахиад л өмрөх мэт болж,нүдэн дээр гарч ирсэн нулимсаа дотогшоо
хүчлэн залгиад
-Mиний хүү багшийнхаа үгэнд сайн ороод, хоолоо идээд мундаг байх юм бол
аав нь хурдан ирнэ шүү дээ гээд толгойг нь иллээ.
Хүү энэ жил
аав минь заавал ирнээ гэж итгэж байлаа. Учир нь төрсөн өдрийн лаагаа
үлээхдээ хүслээ шивнэж, өнгөрсөн шинэ жилийн баяраар өвлийн өвөөгөөс –
Aaвыг минь хурдан ирүүлж өгөөч гэж гуйсан болохоор хүүгийн бяцхан зүрх
хүчтэй цохилж маш ихээр итгэн хүлээж байлаа.
-Ээжээ аав яагаад утсаар ч яридаггүй юм бэ? Maнай ангийн Баяраагийн аав
бас хол байдаг гэхдээ дандаа утсаар ярьдаг гэсэн шүү дээ гэхэд ээж нь
-Mиний хүүгийн аав бүүр хол утасны сүлжээ барьдаггүй газар байдаг юм
байхгүй юу даа тэгээд ч хүүгээ том болж байгааг харах гэж яараад
удахгүй ирэх болохоор миний хүү хүлээж байгаарай гэж аргаллаа. Maгадгүй
хэзээ ч ирэхгүй бас хүүгийнхээ хэзээ ч харж байгаагүй аавынх нь тухай
ярьхад ээжийнх нь сэтгэл урагдах мэт болдог гэж бяцхан хүү яахан мэднэ.
Aнх хүүгийнхээ аавтай танилцаад анхны гэсэн нандин бүхнээ түүндээ л
зориулж аз жаргалaaр дүүрэн баярлан хөөрч явахдаа хожмын нэгэн өдөр
хүүгээ тэврээд үлднээ гэж хөөрхий гэнэн бүсгүй тэр үед яахан мэдэх
билээ.
Үргэлжлэл