49 дэх удаагийн Германы Бундеслигт “Херта Берлин”, “Осбург” багууд шинээр дэвшин гарч ирж байгаа. Дортмундаас гадна Аваргуудын лигт Германыг төлөөлөн “Байер Леверкузен”, “Байерн Мюнхен” гэсэн багууд өрсөлдөж байгаа. Хари Европын лигийн тэмцээнд “Ганновер” болон “Майнц” багууд оролцоно. Энэ жилээс Бундеслиг Аваргуудын лигийн дөрвөн эрхтэй болж байгаа. Учир нь UEFA-гийн чансаагаар тэд Италийн Сери А лигийн өмнө гарсан учраас илүү олон багаа Европын тэргүүн тэмцээнд сойх болж байгаа юм.
Аваргуудын лигт орж байгаа “Байерн Мюнхен”, “Байер Леверкузен” багууд аль аль нь шинэ дасгалжуулагчтайгаар улирлыг эхлүүлж байна. “Байерн Мюнхен”-д Юпп Хайнкес ирж ажиллаж байгаа бол түүний хуучин баг “Леверкузен”-д Робин Дутт ирсэн байгаа.
Улирлын амралт арванхоёрдугаар дугаар сарын 17-нд эхэлж, нэгдүгээр сарын 20 хүртэл үргэлжилнэ. Улмаар тавдугаар сард Бундеслигийн аваргууд тодрох юм.