Р.Амаржаргал, Х.Баттулга нарын дунд гол өрсөлдөөн өрнөж байна

Хуучирсан мэдээ: 2017.05.03-нд нийтлэгдсэн

Р.Амаржаргал, Х.Баттулга нарын дунд гол өрсөлдөөн өрнөж байна

Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах дотоод санал асуулгын нэгдсэн дүн хараахан гараагүй байна.

Эх сурвалжаас авсан мэдээллээр өнөөдөр 20.00 цагт санал хурааж дуусахад нийт гишүүдийн 60 гаруй хувь нь саналаа өгсөн байна.

Одоогоор нийслэлийн хэмжээнд саналаа өгсөн гишүүдийн санал эхний байдлаар гарч эхэлжээ. Үүгээр бол хэд хэдэн дүүрэгт Р.Амаржаргал, Х.Баттулга нарын дунд гол өрсөлдөөн явагдаж байна гэх албан бус мэдээлэл байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж