46 байгууллага, аж ахуйн нэгжийг шалгалтад хамруулна

Хуучирсан мэдээ: 2017.04.28-нд нийтлэгдсэн

46 байгууллага, аж ахуйн нэгжийг шалгалтад хамруулна

Монгол Улсын Шадар сайдын 2016 оны А/152 дугаар тушаалаар батлагдсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу Орхон аймагт эхэлсэн нэгдсэн хяналт шалгалт үргэлжилж байна.

МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбатаар ахлуулсан, 40 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг аймгийн МХГ-ын байцаагчидтай хамтран ЗДТГ, “Эрдэнэт” үйлдвэр, Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, “Медипас онош” төв, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар, “Эрдмин”, “Эрдэнэт хивс”, “Эрдэнэт текс “, “Од дөл” ХХК, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК, Гаалийн газар, “Рийчл фүүдс” ХХК, “Эрдэнэт үйлдвэр”-ийн цех хэсгүүдэд шалгалт хийгээд байна. Төлөвлөгөөний дагуу тавдугаар сарын 2-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 46 байгууллага, аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж гүйцэтгэх юм.

ЭХ СУРВАЛЖ: МХЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж