100 мянган дагагч Кардашианаас татгалзжээ

Хуучирсан мэдээ: 2017.04.28-нд нийтлэгдсэн

100 мянган дагагч Кардашианаас татгалзжээ

Инстаграм цахим сүлжээнд хамгийн олон дагагчтай, топ таван алдартны нэг Ким Кардашианы нэр хүнд унав уу? Наран шарлагын газарт усны хувцастай алхаж яваа зурагт Ким Кардашианы бахархал болсон өгзөг целлютээс болж “муухай” болсон нь олны анхаарлыг татсан юм.

Энэ зураг цахим ертөнцөд нийтлэгдсэнээс хойш Ким Кардашиан Инстаграмд 100 мянган дагагчаа алджээ. Олон хүн түүнийг фотошоп ашигладаг байсанд буруутгаж шүүмжилсэн аж. Өмнө нь тэрбээр дагагчдын тоогоор дуучин Селена Гомез, Тэйлор Свифт, Бейонси, Ариана Гранде нарын дараа орж байв.

Өдгөө 36 настай Ким Кардашиан энэ долоо хоногийн эхээр дүү Кортнийн төрсөн өдрийг тэмдэглэн Мексикийн наран шарлагийн газарт амарч байх үед шуугиан тарьсан зургийг папарацци зурагчид даржээ.

Б.ТУЯА

ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL.CO.UK

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж