Францын ирээдүйн “тэргүүн хатагтай”

Хуучирсан мэдээ: 2017.04.28-нд нийтлэгдсэн

Францын ирээдүйн “тэргүүн хатагтай”

Францын ирээдүйн ерөнхийлөгч тодроход багагүй хугацаа үлдлээ. Тэгвэл ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалтад ялалт байгуулсан тус улсын хамгийн тачаангуй улстөрч гэгддэг 39 настай Эммануэль Макроны хувийн амьдрал олон нийтийн анхаарлыг татаж байна.

Тэрбээр 15 насандаа сургуулийнхаа багшид дурлаж, одоог хүртэл түүнийгээ шүтэн биширч, амьдардаг. Тэр эмэгтэй бол түүний эхнэр Брижит. Хатагтай Брижит 64 настай.

Одоогоос 24 жилийн өмнө Брижит гурван хүүхдийн ээж, Макроны багш байв.

Брижитийн том хүү Макроноос хоёр насаар ах, харин дунд охин нь түүнтэй нэг ангид сурдаг байжээ. Макроны эцэг, эх түүнийг Брижитийн охинтой үерхдэг гэж боддог байв. Гэтэл 15 настай хүү багшдаа дурлаж, 17 насандаа түүнтэй заавал гэрлэнэ гэсэн ам тангараг өөртөө тавьжээ. 2007 онд 30 настай Макрон 55 настай Брижиттэй гэрлэсэн юм. Тэд хүүхэдгүй ч түүний эхнэр гурван хүүхэд, долоон ач зээтэй.

Хэдийгээр Макрон Ерөнхийлөгчийн сонгуулийн сүүлийн шатанд хараахан ялалт байгуулаагүй байгаа ч олон нийт түүнийг ирээдүйн ерөнхийлөгч, Брижитийг Францын "шинэ тэргүүн хатагтай" хэмээн хэзээний нэрлээд байна. 

МАКРОН ЯАГААД ИЙМ АЛДАРТАЙ ВЭ?

Эммануэль Макрон 36 насандаа санхүүгийн сайд болсноор түүний карьер эрчимтэй өсч эхэлжээ.

Мэдрэлийн эмч, профессорын хүү Эммануэль Макрон нь эдийн засгийн яаманд ажиллаж байсан ч түүний амбиц нь суудал дээр нь зүгээр суулгасангүй. Тэрбээр  яамнаасаа гарч, банкны салбарт хүч үзэхээр явсан ч улс төрд эргэж ирсэн билээ. Одоо бол Макрон ерөнхийлөгчийн суудалд суух хамгийн өндөр магадлалтай байгаа. 

Эммануэль Макрон залуухан, улс төрийн мэтгэлцээнд сэтгэл хөдлөл ихтэй, түүнийг буулгаж авахад амар биш. Учир нь түүнийг гомосексуалын харилцаанд гүтгэх гэж оролдсон боловч бүтээгүй. Шар хэвлэлүүд түүнийг Radio France-ийн ерөнхийлөгч Матье Галлетай амрагийн холбоотой байсан гэсэн хов жив тараасан боловч баримт нь олдоогүй.

Төр засагт байх хугацаандаа Эммануэл Макроны гол амжилт нь – 2015 онд батлагдсан эдийн засгийн өсөлт, тэгш боломжийн тухай хууль байсан юм. Үүнийг Макроны хууль гэж нэрлэх нь ч бий. Энэ хууль нь эдийн засгийн салбарыг либералчилсан гэж хэлж болно. Хууль гарснаар Францын дэлгүүрүүд бүтэн сайн өдөр ажилладаг болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж