Газрын тосныхон Баруун-Уртад хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2011.08.05-нд нийтлэгдсэн

Газрын тосныхон Баруун-Уртад хуралдлаа

Газрын тосны газар, Сүх­баатар аймгийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулсан “Газрын тостой холбогдсон үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хэтийн төлөв” сэдэвт уулзалт ярилцлага Баруун-Урт хотод энэ долоо хоногт боллоо. Уулзалт ярилцлагад тус аймгийн удирдлага, агентлаг албадын дарга, холбогдох сумдын Засаг дарга нар оролцсон байна. Өнөөдрийн байдлаар тус аймгийн нутаг дэвсгэр дээр бүтээгдэхүүн хуваах гэрээ хэрэгжүүлж байгаа “Петро Матад”, “Авто экспо” гэсэн хоёр компани энэхүү уулзалтад үйл ажиллагаагаа танилцуулан, газрын тосны өнөөгийн байдал, хэтийн төлвийн талаар аймаг орон нутгийн удирдлагуудад мэдээлэл хийн, хамтран ажиллах асуудлаар ярилцжээ. Мөн байгаль орчны нөхөн сэргээлт, нутгийн иргэдтэй хамтарч ажиллах, орон нутгийг хэрхэн дэмжих зэрэг цогц асуудлыг харилцан ярилцаж ойлголцсоноор маш үр дүнтэй уулзалт болжээ. Түүнчлэн “Дарьганга-24” төслөөр тус аймгийн Дарьганга, Наран, Онгон, Баяндэлгэр, Халзан, Түвшинширээ сум, “Петро Матад”-ынхан Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт газрын тосны хайгуул хийх юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж