Трамп Өмнөд Солонгосоос нэг тэрбум ам.доллар нэхэмжлэв

Хуучирсан мэдээ: 2017.04.28-нд нийтлэгдсэн

Трамп Өмнөд Солонгосоос нэг тэрбум ам.доллар нэхэмжлэв

Өмнөд Солонгосын нутагт пуужингийн довтолгооноос хамгаалах THAAD системийг байршуулах шийдвэрийг АНУ өнгөрсөн 2016 онд гаргасан. THAAD нь Хойд Солонгосын пуужингийн аюулаас хамгаалах зорилготой хэмээн АНУ тайлбарлаж байгаа. Энэ системийг угсрах ажил Өмнөд Солонгосын зүүн эргийн Генсанг мужид энэ долоо хоногт эхэлсэн юм.

Өмнөд Солонгос THAAD системийг байршуулсныхаа төлөө нэг тэрбум ам.доллар төлөх ёстой хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн байна. “Үгүй бол Өмнөд Солонгостой байгуулсан худалдааны “аймаар” гэрээг эргэн харна, эсвэл цуцална” хэмээн сүрдүүлжээ.

THAAD-ыг байршуулахаар сонгосон Генсанг хавийн оршин суугчид энэ системийг нутагт нь байрлуулахыг эсэргүүцэж байгаа юм.

АНУ-ын Номхон далайн тэнгисийн цэргийн командлалын ойрын өдрүүдэд мэдээлснээр системийг тавдугаар сарын сүүл гэхэд суурилуулж дуусах юм.

Өмнөд Солонгосын хэвлэлд мэдээлснээр THAAD систем нь тус бүр нь найман пуужин барьж устгагч суулгасан 4-9 зөөврийн төхөөрөмж юм. Төхөөрөмж бүр радарын TPY-2 TM системтэй, 200 километрийн радиуст пуужин илрүүлэх хүчин чадалтай.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж