Б.Буджаргал “USA Open”-д түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2017.04.28-нд нийтлэгдсэн

Б.Буджаргал “USA Open”-д түрүүллээ

Дэлхийн холын зайн гүйлтийн уламжлалт 6 ба 10 өдрийн “Self-transcendence” Америкийн нээлттэй тэмцээн Нью-Йорк хотноо дөрөвдүгээр сарын 17-27-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн тэмцээнд 24 орны 70 гүйгчид өөрийн тэсвэр тэвчээр, хатуужлаараа өрсөлдөж, өнөөдөр өндөрлөлөө. 10 өдрийн гүйлт өнөө өглөө өндөрлөж, эх орноо төлөөлөн оролцсон Б.Буджаргал түрүүллээ. Уулын болон марафон гүйлтийн мастер Б.Буджаргал тус тэмцээнд гурав дахь удаагаа оролцохдоо 10 өдрийн турш 739 майль буюу 1,182 км гүйсэн байна. Мөн Баянгол дүүргийн тамирчин Д.Баярсайхан, Ц.Түвшинжаргал болон Л.Сумъяа, Ж.Одгийв нар 6 өдрийн гүйлтэд тус тус амжилттай оролцсон юм.

Энэ жилийн тэмцээн Флашинг Медов цэцэрлэгт хүрээлэнд Дэлхийн болон Америкийн гүйлтийн холбооны албан ёсны зам дээр 1 миль буюу 1,6 км-ийн тойргоор явагджээ.

Энэхүү гүйлтийг нэрт тамирчин Шри Чинмой 1995 онд анх санаачилсан бөгөөд өдгөө 10 өдрийн гүйлт нь 22 дахь жилдээ, 6 өдрийн гүйлт нь 20 дахь жилдээ болж байгаа аж.

Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж