Японы барилгын инженерүүдтэй уулзалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.05-нд нийтлэгдсэн

Японы барилгын инженерүүдтэй уулзалт хийнэ

Монголын барилгын инженерүүдийн холбоо арлын орны барилгын инженерүүдийн холбоотой хамтран ирэх сард уулзалт зохион байгуулах болжээ. Японы барилгын инженерүүдийн ээлжит уулзалт хурал нь Ehime их сургуулийн Johoko хотхонд ирэх 7-9-ний өдрүүдэд болох бөгөөд Монголоос бизнес групп явах юм байна. Монголын барилгын инженерүүдийн холбооноос дээрх арга хэмжээнд оролцохоор гишүүн байгууллага болон сонирхогчдыг бүртгэж байгаа ажээ. Энэ үеэр барилгын инженерүүдэд зориулсан сургалт, семинар, танилцуулах аялал зэрэг тухайн улсын барилгын салбартай танилцах өргөн боломж бүрдэх юм байна.

Уулзалт хуралдааны эхний өдөр ЯБИХ-ны Олон улсын хорооны уулзалт болон Төр ба хувийн хэвшлийн хоорондох түншлэл төслийн бодлого, удирдамж, төслийн хэрэгжилт сэдвээр олон улсын дугуй ширээний ярилцлага өрнөх юм байна. Харин хоёр дахь өдөр нь 2011 оны Зүүн Японд болсон газар хөдлөлтийн гамшгийн талбайн судалгааг хэлэлцэхээр хөтөлбөр баталжээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж