Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, зам тээврийн ослын хор уршгийг ойлгуулан таниулах, хөдөлгөөнд аюулгүй байдлаа хангаж оролцох мэдлэг олгох зорилгоор Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс Ерөнхий боловсролын 48-р сургууль, 84-р сургуулийн 5,6 дугаар ангийн нийт 280 хүүхдэд сургалт зохион байгууллаа.
Хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцохдоо гарц гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, гар утсаар ярих, мессеж бичих, хөгжим сонсох, зам дээр болон замын ойролцоо тоглох, гэнэт гүйх зэрэг үйлдлийн улмаас зам тээврийн осол өртөх тохиолдол ихээр бүртгэгддэг.
Иймд тус сургалтаар хүүхэд багачуудад замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, сурталчлан таниулах видео шторкууд үзүүлэхээс гадна бүх хүүхдэд “Сурагчийн ном” гарын авлагыг тараан өгч, тайлбарлаж өглөө.
Замын хөдөлгөөнд оролцогч жолооч таныг сургууль, цэцэрлэгийн ойр орчим, орон сууц болон гэр хорооллын дундах автозамын хөдөлгөөнд ХУРДАА тохируулж, анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна.
ЭХ СУРВАЛЖ: ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА