“Хил дамнасан гэрээ-Олон улсын татварын асуудал” сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2017.04.27-нд нийтлэгдсэн

“Хил дамнасан гэрээ-Олон улсын татварын асуудал” сургалт боллоо

Татварын ерөнхий газар, Прайсуотерхаус Куперс Такс ХХК-тай хамтран “Хил дамнасан гэрээ-Олон улсын татварын асуудал” сэдэвт сургалтыг Улсын төсвийн орлого, хяналтын газартай харилцагч аж ахуйн нэгжүүдийг хамруулан зохион байгуулав. 

Сургалтаар Суутган татварын тухай хууль тогтоомж ба давхар татварын гэрээг Монгол Улсад хэрхэн хэрэглэх, Хил дамнасан гэрээний нэмэгдсэн өртгийн татварын зохицуулалт, Хил дамнасан гэрээний суутган татвар болон нэмэгдсэн өртгийн татварын асуудлыг хэрхэн тусгах, хянах,  Үнэ шилжилтийн талаар тус тус танилцуулга хийж, хичээл заасан нь үр дүнтэй боллоо.

ЭХ СУРВАЛЖ: ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж