Зөрчлийн хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Хуучирсан мэдээ: 2017.04.28-нд нийтлэгдсэн

Зөрчлийн хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийг Байнгын хороогоор хэлэлцэх шатанд гаргасан 80 зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж дууслаа.

Санал хураах үеэр УИХ-ын гишүүдийн ирц хангалтгүй байв. Үүнээс үүдэж Байнгын хороон дээр дэмжээгүй санал дэмжигдэж, хуулийн заалтууд зөрчилдөх нөхцөл байдал үүссэнийг УИХ-ын дарга М.Энхболд шүүмжлэв.

Тиймээс Хууль зүйн байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ энэ бүхнийг анхаараарай гэдгийг тэрбээр санууллаа. Үүгээр УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж