“Хүрхрээ лиг 2017” “Оддын хөлбөмбөг”-өөр нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2017.04.28-нд нийтлэгдсэн

“Хүрхрээ лиг 2017” “Оддын хөлбөмбөг”-өөр нээлтээ хийнэ

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, "Арвайн үндэс" ХК-тай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн нээлтийн үйл ажиллагаанд зориулсан “Оддын хөлбөмбөг”-ийн тоглолт энэ бямба гаригт 14:00 цагаас болно.

Олимпийн аварга тэргүүтэй урлаг, спортынхон хүч тэнцүү хуваагдан цагаан, цэнхэр өмсгөлтэйгөөр тулах бөгөөд талдаа 20 минутаар хоёр үе тоглож, үзэгчдэд гарын үсэгтэй бөмбөг дурсгана. Түүгээр ч зогсохгүй гурван мянган төгрөгөөр худалдаалагдах таслбарын 1000 төгрөг бүрийг Аутизмыг таниулах сарын аянд зориулах юм. Ганц энэ арга хэмжээгээр ч биш эх үрсийн баяр, шинэ жил болон бусад баяраар МХБХ, аутизмтай хүүхдүүдэд сэтгэлийн бэлэг гардуулж, нийгэмд тустай үйл хийдэг уламжлалтай. Нийт 120 сая төгрөгийн шагналын сантай "Хүрхрээ үндэсний дээд лиг"-ийн нээлтийн хийх "Оддын хөлбөмбөг"-ийн тоглолтод оролцох урлаг, спортын алдартнууд урилга, нэр бүхий өмсгөлөө авч дууссан. Тийнхүү “Цагаан барс”, “Хөх чононууд” багуудын бүрэлдэхүүн тодорсон учраас 27-ны пүрэв гаригт 20:00 цагаас нээлттэй бэлтгэл хийхээр боллоо. Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн урлаг, спортын алдартнууд хөлбөмбөгийн спортоор өрсөлдөх сонирхолтой үйл явдлыг "Оддын хөлбөмбөг"-ийн тоглолтоос сонирхоорой. 


“ОДДЫН ХӨЛБӨМБӨГ”-Т ОРОЛЦОХ АЛДАРТНУУД

“ЦЭНХЭР” БУЮУ ХӨХ ЧОНОНУУД БАГ

Ерөнхий дасгалжуулагч: МУСГЗ Ш.Гүрбазар

  • Г.Ганхүү – Шар айраг хамтлагийн дуучин

  • Д.Энхбаяр – TV Coctail хамтлагийн жүжигчин

  • Ш.Батсуурь – Жүжигчин

  • Н.Оргил – Жүжигчин

  • Э.Бадар-Ууган – Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн аварга

  • Х.Бат-Ундрал – "Guys" хамтлагийн дуучин

  • Х.Манлайбаатар – Жүжигчин

  • Д.Отгонбаяр – Хурд Хамтлагийн соло гитарчин

  • Ж.Нарантунгалаг – Монголын тулааны спортын тамирчин, холимог тулааны дэлхийн аварга, гавьяат тамирчин

  • Д.Дэрмээ – "Чоно" хамтлагийн ахлагч, дуучин

  • П.Сэрдамба – Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин

  • Б.Пүрэвсайхан – Бөх, Монгол Улсын Заан

  • Шинобу Амараа буюу Ц.Амарсайхан – Мэргэжлийн кикбокс, мутай боксын дэлхийн аварга “Shinobu fighting, fitness center” төвийн тамирчин

“ЦАГААН” БАГ

Ерөнхий дасгалжуулагч: Н.Түвшинбаяр – Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн аварга

  • Х.Цагаанбаатар – Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин

  • Д.Отгондалай – Монгол Улсын Гавьяат тамирчин

  • Т.Бархүү – Жүжигчин

  • Б.Анхбаяр – Жүжигчин

  • С.Болд-Эрдэнэ – УДЭТ-ын жүжигчин

  • Р.Пүрэвдагва – Бөх Монгол Улсын Арслан

  • Д.Отгон-Баатар – Хурд Хамтлагийн бөмбөрчин

  • Д.Лхагва – "Guys" хамтлагийн дуучин

  • П.Баярцэнгэл – Дуучин

  • Б.Батзаяа – Хөтлөгч

  • Э.Цолмонбаяр – Жүжигчин, хөтлөгч

  • Н.Ялалт – Жүжигчин

  • О.Амгаланбаатар – Жүжигчин, загвар өмсөгч

  • Э.Мөнх-Эрдэнэ – Реппер Gee

ЭХ СУРВАЛЖ: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж