Хамгийн их хүлээлттэй байгаа таван төхөөрөмж

Хуучирсан мэдээ: 2017.04.29-нд нийтлэгдсэн

Хамгийн их хүлээлттэй байгаа таван төхөөрөмж

Утасны төхөөрөмжийн хөгжилд асар том хувьсгал хийгдсэн 2015 оны дараа хөгжил ямар түвшинд очив. Тэр дундаа 2016 он хүссэнээр болоогүйг харууллаа. Харин энэ жил технологийн томоохон компаниуд янз бүрийн төлөвлөгөө боловсруулжээ. Хэрэглэгчийг алмайруулахаас гадна түрүүвчийг нэмгэлэх бололтой.

Оросын IT мэргэжилтнүүд Nation News мэдээллийн порталд ямар ямар сонирхол татсан шинэ төхөөрөмж гарч ирэх вэ гэсэн тайлбарыг өгсөн байна. Тодруулбал, шинжээч Ильи Корнейчук энэ жилийн хамгийн их хүлээгдэж смартфон нь Samsung Galaxy S8 гэлээ.

"Түүнийг хүлээж байсан юм. Түүнд ихээхэн найдвар тавьж байлаа. Гарч ирсний дараах сэтгэгдлээс харахад тэр хүлээлтэд хүрсэнгүй. Дууны туслахад нь их найдаж байсан ч тэр өмнөхөөсөө улам ухаалаг болсонгүй. iPhone шиг хоёр камертай болсонгүй ".

Смартфон LG G6 нь технологийн ертөнцийн бас нэг шинэ төхөөрөмж гэж Корнейчук хэлж байна.

"Энэ LG G6 смартфонд одоо анхаарах хэрэгтэй байх. Гэхдээ танилцуулагдсан загваруудад нь. Миний бодлоор, смартфоны зах зээл дээр дуу шуугиантай зүйл энэ жил гарахгүй байна. Харин би Sony A9 фото камерыг онцлох бөгөөд маш сайн технологтой. Компьютеруудын хувьд AMD Vega технологийг бид хүлээж байна" гэжээ.

Шуурхай төхөөрөмжийн шинжээч Александр Побыванец өмнөх шинжээчтэй Samsung Galaxy S8 төхөөрөмжийн талаар санал нийлж байгаа. Гэхдээ ганцхан ухаалаг төхөөрөмжийг анхаарах биш Apple бүтээгдэхүүнийг мартаад хэрэггүйг тэр онцлов.

"Эхний ээлжинд iPhone 8 төхөөрөмжийг хүлээж байна. Загварын 10 жил энэ жил болох учир компани гэнэтийн бэлэг бэлтгэсэн байх. Мэдээж хөнгөн байхаас гадна, home товчлуур хасагдах болов уу. Зүүж явахад хамгийн тохиромжтой нь шинэ Apple Watch гэж онцолмоор байна. Мөн автомат болох ёстой. Учир нь тэд смартфонд хүчтэй уяагдаад бие даасан гэмээргүй байгаа юм. Гурван дэлгэцтэй нөүтбүүк тоглоомонд дуртай залуусын жинхэнэ мөрөөдөл болно. 2017 онд биелэгдэх нь дамжиггүй боллоо." гэжээ. Тэрбээр цааш "Өөр нэг сонирхолтой концепци  бол яахын аргагүй энэ тоглоомд зориулагдсан Razer Project Valerie нөүтбук, түүний онцлог нь тоглоомын үйл ажиллагаанд бүрэн орох гурван дэлгэц юм" хэмээн Побыванец хэлжээ.

Шинжээч Илья Шатилин тэдэнтэй олон талаар санал нийллээ. Тэр iPhone ба Samsung төхөөрөмжүүдийг ярьсан ч хятад смартфонуудыг мартахгүйг анхаарууллаа.

"Зуны эцэс рүү Huawei Honor 9 гарч ирнэ. Өнгөрсөн онд өмнөх загвар нь олон талаар сайн байсан. Тэгэхээр энэ жил компани тэр чанараа барих байх. "

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж