Оны шилдэг гэрэл зургууд /Спортын төрөл/

Хуучирсан мэдээ: 2017.04.28-нд нийтлэгдсэн

Оны шилдэг гэрэл зургууд /Спортын төрөл/

Амстердам хотноо дөрөвдүгээр сарын 23-нд дэлхийн гэрэл зургийн хамгийн нэр хүндтэй "World Press Photo" уралдааны шагнал гардуулах ёслол болсон юм. Уншигч танд энэхүү уралдааны зөвхөн спортын номинацийн ялагчдыг танилцуулж байна. Мөн XXI  зууны шилдэг зургуудын заримыг дахин сануулав.

2017 ОНЫ УРАЛДААНЫ ТЭРГҮҮН ШАГНАЛТНУУД /СПОРТ/

  • Британийн  Том Женкинсийн бүтээл. Тэрбээр морь саад мөргөсний дараа унаж буй агшныг хальснаа буулгажээ. Зургийг Ливерпульд болсон тэмцээний үеэр дарсан байна.

  • Италийн  Жованни Каприоттийн  авсан “Boys Will Be Boys” ("Хөвгүүд хөвгүүдээрээ л үлдэнэ")  зурагт Канадын "Muddy York" регбигийн анхны гей клубын тоглогчдыг буулгажээ.


Мориноос ниссэн нь (2016)

Фото: Том Женкинс (Их Британи)

Канадын регбигийн гей клубын тоглогчид (2016)

Фото: Жованни Каприотти (Итали)


Харин дараах цувралд "World Press Photo" уралдааны үе үеийн ялагчдын зургийг харуулав.

Гавана хот дахь боксын сургууль, Куба (2001)

Фото: Алекс Гарсия (АНУ)

Трамплинаас цанаар харайх ирээдүйн олимпийн аварга Томас Моргенштерны хатуу уналт (2003)

Фото: Александер Хассенштайн (Герман)

5. Иргэний дайнд хөлөө алдсан Сьерра-Леоне улсын хөлбөмбөгчдийн бэлтгэл (2003)

Фото: Адам Надель (АНУ)

ӨАБНУ-д болсон боксын тэмцээн (2005)

Фото: Сидни Сешибеди (ӨАБНУ)

Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт. Зинедин Зидан толгойгоороо  Марко Матераццийг мөргөв (2006)

Фото: Петер Схолс (Нидерланд)

Копенгагены марафоны тамирчин барианд орсны дараа (2007)

Фото: Эрик Рефнер (Дани)

Альпийн "Ада уулнаас" буух дугуйчдын амь дүйсэн уралдаан (2008)

Фото: Бертольд Штайнхильбер (Герман)

АНУ-ын Нисэх хүчний стратегийн бөмбөгдөгч онгоц Америкийн хөлбөмбөгийн коллежүүдийн аваргын төлөөх тоглолтын өмнө цэнгэлдэх хүрээлэнгийн дээгүүр нисэн өнгөрч байгаа нь (2009)

Фото: Марк Хольцман (АНУ)

Лионель Месси хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод ялагдсаны дараа (2014)

Фото: Бао Тайлян (Хятад)

 Новгород мужийн Ветлуга суурингийн сонирхогчдын багийн дсгалжуулагч талбайгаа тоглолтод бэлтгэж байгаа нь (2015)

Фото: Владимир Песня (Орос)

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж