Чуулган: Оффшорын талаар мэдээлэл сонсов

Хуучирсан мэдээ: 2017.04.28-нд нийтлэгдсэн

Чуулган: Оффшорын талаар мэдээлэл сонсов

УИХ-ын үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн тавьсан хүсэлтийн дагуу Оффшорын асуудлаар Хууль, зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийж байна.

С.Бямбацогт:

“НҮБ-ын Авлигын эсрэг конвенц 2005 онд үйлчилж эхэлсэн. Үүнд 181 улс нэгдэж орсны дунд оффшор бүс болох Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улс, Швейцар Луксенбүрг, Нидерланд, Кибер, Багам, Панам зэрэг улсууд нэгдэн оржээ. НҮБ-ын Авлигын эсрэг конвенцэд зааснаар төрийн албан хаагч эд хөрөнгө завших шамшигдуулах замаар олсон орлогыг хураан авах арга хэмжээг хүсэлт хүлээж авсан улс хэрэгжүүлэх үүрэгтэй. Иймд тус конвенцэд тусгасан оффшор бүсэд байршуулсан хууль бус хөрөнгийг хураан авч авчруулах боломжтой. Харин хураагдахад харилцагчийн нууцлалтай холбоотой асуудал гэсэн шалтгаанаар хугацаа алдах хүндрэл байгаа мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллагаас тавьдаг. Хуулиар бол ХОМ гаргадаг төрийн албан хаагч оффшор бүсэд байгаа хөрөнгөө бусдад худалдах, шилжүүлэх үүрэг хүлээсэн. Хэрэв хууль биелүүлээгүй бол тухайн албан тушаалтныг эгүүлэн татах буюу халах, сахилгын хариуцлага хүлээлгэнэ. Харин оффшор бүсэд хууль бус мөнгөн хөрөнгө байршуулсан, хууль бусаар олсон хөрөнгөөр эд зүйл худалдан авсан бол эрүүгийн хэрэг үүсгэн шалгана. Ингээд гэм буруутай нь тогтоогдвол Эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Засгийн  газар цаашид холбогдох байгууллагатай хамтран эрх зүйн орчинг боловсронгуй болгох, оффшор бүсэд хамаарах улс орны жагсаалтыг батлах зэрэг арга хэмжээг авч ажиллаж байна” гэв.

Одоо уг мэдээлэлтэй холбоотойгоор асуулт, хариулт үргэлжилж байна.  

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж