Хатан хааны малгайнууд

Хуучирсан мэдээ: 2017.04.28-нд нийтлэгдсэн

Хатан хааны малгайнууд

Британийн хатан хаан өнгөрсөн 50 жилийн хугацаанд 5000 гаруй өөр төрлийн малгай өмсчээ. Малгай бол зүгээр ч нэг загварын элемент биш, түүнээс ч илүү зүйлийг илэрхийлдэг гэж хааны гэр бүлийн намтар бичигч Роберт Лейси гэгч ярьсан байдаг. Түүний тайлбарласнаар малгай бол хааны удмынхны хувцаслалтын маш чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд малгайгаар титмийг төлөөлүүлэн өмсдөг гэнэ. Тиймдээ ч хатан хааны толгой нүцгэн зураг гэж ховор.

Хатан хаан II Элизабетийн малгайг урладаг Фредди Фокс эрхэм дээдэст зориулж хэдэн зуун толгойн гоёл хийжээ. Хатан хааны богино аялалд ч малгай ачсан тусгай машин дагалдаж явдаг байна.

Хатан хаан мэдээж дэлхийн хамгийн чинээлэг эмэгтэйчүүдийн нэг. Түүнд 5000 гаруй малгай бий. Гэхдээ тэр хамгийн дуртай, хайртай малгайгаа 20-30 удаа өмсдөг гэнэ. Бас ганцхан арга хэмжээнд өмсөөд дахиж хэрэглээгүй малгай ч өч төчнөөн бий ажээ.

Хатан хаанд өргөмжлөх ёслолоос хойш жил гаруйн дараа, 1954 онд Австралид хийсэн айлчлалын үеэр

1958 он

Английн алдартай Челсигийн цэцгийн шоуны үеэр. 1958 он

1962 оны зун

1965 он

1967 онд Мальтад

1969 он. Залуу Чарльзыг Уэйлсийн хунтайжаар өргөмжлөх ёслолын үеэр

1970-аад оны дунд үе

1977 он

1979 он

1981 он. Хунтайн Чарльз, хатагтай Диана Спенсер нарын хуримын өдөр.

1982 оны зургадугаар сард АНУ-ын ерөнхийлөгчийн Англид хийсэн айлчлалын үеэр. Хатан хаан II Элизабет Тэргүүн хатагтай Нэнси Реганы хамт.

1982 он

Хатан хаан II Элизабет ач нарын хамт

1990 он

2007 онд Африкт

2010 оны Зул сарын баярын гоёл нь хиймэл үсэн малгай байв.

Хунтайж Уильям, Кейт Мидлтон нарын хуримын ёслол

2012 он. Хаан ширээн өргөмжлөгдсөний 60 жилийн ойн өдөр

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж