“Төв АЗЗА” ТӨХК улсын чанартай авто зам засварын ажлаа эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2017.04.28-нд нийтлэгдсэн

“Төв АЗЗА” ТӨХК улсын чанартай авто зам засварын ажлаа эхлүүллээ

Төв аймгийн “Төв АЗЗА” ТӨХК-ийн хамт олон Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замын засварын ажлаа эхлүүллээ. Тус ажлын техник тоног төхөөрөмжийн бүрэн байдал засварын ажилд Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Н.Сугаржав, Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтэн Э.Энхзаяа, Зам, Тээврийн хөгжлийн төвийн бүс нутаг хариуцсан хяналтын инженер Х.Баяртогтох нар хяналт тавихаар засварын ажлын нээлтэд оролцлоо.

“Төв АЗЗА” ТӨХК нь Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замыг 172 км хүртэл хариуцаж ажилладаг бөгөөд тавдугаар сарын 25-ны дотор засварлахаар төлөвлөөд байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: TOV.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж