Шараповагийн дараагийн учраа хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2017.04.27-нд нийтлэгдсэн

Шараповагийн дараагийн учраа хэн бэ?

ОХУ-ын алдарт теннисчин Мария Шарапова сэргээш хэрэглэсэн дуулианд холбогдож, 15 сарын шийтгэл хүлээсэн. Тэгвэл түүний шийтгэл дуусаж, Германы Штутгарт хотноо болж буй 2017 Porsche Tennis Grand Prix-д оролцож байна. Тэрбээр эхний тойрогт Италийн шилдэг теннисчдийн нэг Роберта Винчийг 7:6, 6:4 онооны харьцаагаар хожиж, шөвгийн 16-д үлдлээ. Шарапова дараагийн тойрогт нутгийн теннисчин Е.Макароватай оноолт таарчээ. Тэрбээр хоёр дахь өрсөлдөгчөө хожвол Эстоний теннисчин Анетт Контавиттой шөвгийн наймд өрсөлдөнө. Мария Шарапова Макарова нарын тоглолт өнөөдөр болно.

Мария Шарапова Германы нээлттэй тэмцээнд оролцох болсон нь тус тэмцээний тасалбарын эрэлтийг нэмэгдүүлжээ. Хэдийгээр их спортоос жил гаруй хугацаанд засварласан түүний хувьд чансааны бүх оноогоо алдсан ч зохион байгуулагчдын тусгай урилгаар оролцож байна.

 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж