Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой зургаан хүн албан ёсоор нэр дэвшихээ илэрхийлсэн. Тэгвэл АН-ын горилогчдын тоог Х.Баттулга албан ёсоор нэмэв.
Тэрбээр өнөөдөр Baabar.mn-д өгсөн ярилцлагадаа “Ардчилсан намаас нэр дэвшинэ” гэдгээ зарлалаа.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү? гэсэн асуултад “Нэр дэвшээсэй гэсэн хүлээлт ч байх шиг байна. Би нэрээ дэвшүүлэх саналаа одоогийн намынхаа удирдлагуудад албан ёсоор илэрхийлнэ. Намынхаа гишүүдээр шийдүүлнэ” гэжээ
АН-ын дарга С.Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн гишүүдийнхээ дунд тавдугаар сарын 3-нд санал асуулга зохион байгуулна. Энэ санал асуулгад Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн Н.Алтанхуяг, Д.Дорлигжав, Р.Амаржаргал, Б.Жаргалсайхан, Э.Бат-Үүл, Б.Батбаяр /Баабар/, Х.Баттулга нарын гишүүд оролцох бөгөөд хамгийн өндөр санал авсан нэг хүнийг АН-ын VIII их хурлаар нууц санал хураалтаар баталгаажуулах юм.
Ш.ЧИМЭГ