Канад гаралтай тоглогч Артизи буюу Артур Бабаев удахгүй 21 нас хүрнэ. Тэрбээр дотагийн замналаа “Kaipi” багаас эхэлсэн бөгөөд “Team Secret”, “Evil Geniuses” гэх мэтчилэн хамгийн өндөр чансаатай багуудын булаацалддаг үнэтэй тоглогчдын нэг билээ.
Түүний халаасанд 900 орчим мянган ам.доллар өдийг хүртэл цугласан байна. Дэндиг “mmr бол ердөө тоо” гэж хэлснийг тэрээр үгүйсгэдэг. Тэгвэл түүний өдийг хүртэл амжилттай тоглож буй нууц юу вэ? Мэдээж чадвар нэгт. Мөн баримталдаг хэд хэдэн зарчим түүнд бий.
- Тэр өдөрт ойролцоогоор 10 цаг тоглож бэлтгэл хийдэг
- “Armlet of Mordiggan”-ийг бүрэн эзэмших
- “GG WP”, “Im done”, “End” гэх мэтчилэн үгийг тогтмол хэрэглэж байх
- Багийнхантайгаа үргэлж эвээр харьцдаг “Babyrage”
- “Mango bay”-ийг өдөр бүр сонсох
Г.ТҮШИГ