Турк батлан хамгаалахын удирдлагуудаа шинэчлэн томиллоо

Хуучирсан мэдээ: 2011.08.05-нд нийтлэгдсэн

Турк батлан хамгаалахын удирдлагуудаа шинэчлэн томиллоо

Туркийн батлан хамгаалахын удирдах дөрвөн албан тушаалтан өнгөрсөн баасан гаригт албан тушаалаа хүлээлгэж өгсний дараа Дээд батлан хамгаалахын зөвлөл дөрвөн өдөр хуралдсаны эцэст пүрэв гаригт сул орон тоонуудыг нөхөж, тохирох эрхмүүдийг томиллоо.

Туркийн эрх баригч Шударга ёс, хөгжлийн намын байр суурийг унагах гэж оролдсоныхоо төлөө хоригдож байгаа цэрэг, улс төрийн албан тушаалтнуудын асуудлаас болж батлан хамгаалахын болон засгийн газрын гишүүд ам зөрөлцөж, эвдрэлцсэнээс дээрх батлан хамгаалахын дөрвөн удирдлага үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ. Огцорсон хуучин дарга нарын оронд урьдчилан таамаглаж байснаар Цагдаагийн албыг хариуцаж байсан Генерал Некдет Озелыг Батлан хамгаалахын ерөнхий удирдагчаар томилжээ. Харин хуурай газрын хүчний командлагчаар Генерал Хайри Киврикоглуг, тэнгисийн цэргийн флотын удирдагчаар Адмирал Мурат Билгелийг, агаарын хүчний удирдагчаар Мехмет Ертен нарыг тус тус томилсон байна.

Ерөнхий сайд Ресеп Таеипийн засгийн газрын эсрэг 200 орчим цэргийн албан хаагч болоод Туркийн улс төрийн дээд албан тушаалын хэд хэдэн хүмүүс эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлснийхээ төлөө хоригдож байсан ч тэдгээр хүмүүсийн асуудлыг батлан хамгаалахын зөвлөл хэлэлцээд нэг жилийн хугацаанд үүрэгт албанаас нь чөлөөлөхгүй байхаар тогтжээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж