Зөвлөлдөх санал асуулга хэсгийн хэлэлцүүлгээр үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2017.04.29-нд нийтлэгдсэн

Зөвлөлдөх санал асуулга хэсгийн хэлэлцүүлгээр үргэлжилж байна

Төрийн ордонд болж буй Үндсэн хуулийн зөвлөлдөх санал асуулга хэсгийн хэлэлцүүлгээр үргэлжилж байна. Хуралдаанд оролцож буй 700 төлөөлөгчийг хэсэгт хувааж, "УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах" сэдвийн дор хэлэлцүүлгийг өрнүүлж байгаа юм. Энэ хэлэлцүүлгийн дараа нэгдсэн хуралдаан үргэлжилж, хэсгүүдийн бэлтгэсэн асуултад экспертүүд хариулт өгөх юм байна.

Өнөөдрийн зөвлөлдөх санал асуулгын хуралдаанаар Ерөнхий сайдад танхимаа өөрөө бүрдүүлэх, сайд нараа томилох, чөлөөлөх эрх мэдлийг  олгох, Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй хувь нь Улсын Их Хурлын гишүүн байж болохоор хязгаар тогтоох, Засгийн газрын бүтцийг Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоож, төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хангах зорилгоор яамдын нэрийг Үндсэн хуульд тусгах зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Энэ хүрээнд хуралдаанд оролцогчид Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх, танхимаа өөрөө бүрдүүлэх эрхийг Ерөнхий сайдад олгосноор дэвшил гарна гэдэгтэй та санал нийлэх үү, ингэснээр Ерөнхий сайд болон Засгийн газар илүү хариуцлагатай, үр бүтээлч ажиллаж чадах уу, энэ нь улс орны болон иргэдийн эрх ашигт таатай, эерэг нөлөө үзүүлэх үү, энэ өөрчлөлтийн сөрөг талыг та юу гэж бодож байна вэ гэсэн асуудлыг хэсэг тус бүр ярилцах юм байна.

Түүнчлэн Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс илүүгүй нь Улсын Их Хурлын гишүүн байж болох заалтыг дэмжиж байгаа эсэх, яамдын тоо, нэрийг Үндсэн хуульд тусгах нь зөв эсэх талаар хэлэлцэх юм. Энэ өдрийн хуралдаанаар “Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох”, Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх”, “Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох”, “Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх” гэсэн сэдвүүдээр хэлэлцүүлэг явуулах аж.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж