Төрийн ордон энэ долоо хоногоос нам гүм болж байна. УИХ-ын дарга наймдугаар сарын 20 хүртэл Ховд аймагт амрахаар болсон. Ерөнхий сайд танхимын ихэнх гишүүдтэйгээ 15 хүртэл их ажлаас завсарлага аваад байна. Монгол Улсын Ерөнхийлөгч ерөнхийдөө төрийн “голомтыг” сахиж буй.
Тэгвэл наймдугаар сарын 20 гээд төрийн алба жигдрэхээр болжээ. Тиймээс ээлжийн амралтаа эдлээгүй байгаа Төрийн ордны ажилтнуудыг яаралтай амрахыг үүрэгдээд байгаа аж. Иймээс ирэх долоо хоногт ордон эл хуль болж, 20-доор алба жигдрэх юм байна.
Д.ОЮУН